
Монголын агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн ажлын багийн “Бүс нутгийн хэмжээнд мэдээлэл дамжуулах бие даасан сүлжээ” сэдэвт хурал (CRV)-ыг 2020 оны 6 сарын 12-нд 13:00 цагаас 15:00 цагийн хооронд ZOOM цахим хурлын програм ашиглан амжилттай зохион байгууллаа.
Тус хурлаар Ази, номхон далайн бүсийн CRV хэрэгжилт, хөрш улсуудын өнөөгийн түвшин, харилцан уяалдаа, МУ-ын агаарын навигацийн үйлчилгээний нэгдсэн сүлжээ, түүний зохион байгуулалт мөн CRV нэвтрүүлэх төлөвлөлтийн талаарх танилцуулга хийгдэж, хэлэлцүүлэг явагдаж 1 шийдвэр, 1 шийдвэрлүүлэх асуудал гарсан. Тайланг дараахь линкээр татаж авна уу.