Монголын агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн удирдах зөвлөлийн уриалга

“МАНПИНГ”-ийн нийт гишүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. 2020 оны “МАНПИНГ”-ийн өргөтгөсөн удирдах зөвлөлийн хурал 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. COVID-19 цар тахлын халдвараас шалтгаалан хурлыг онлайн хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн хурлаар Монголын агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн 2020 оны үйл ажиллагааны удирдамж, бүтэц, төлөвлөгөөг хэлэлцсэн. Өргөтгөсөн удирдах зөвлөлийн хурлаас дараах шийдвэрүүд гарлаа. Үүнд:

  1. Монголын агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн төлөвлөгөөг Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын дарга батлахаар шийдвэрлэв.
  2. Дэд ажлын хэсэг, ажлын багуудын хурал зохион байгуулах удирдамж,
  3. 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө,
  4. 2020 оны хурлын төлөвлөгөө, хариуцагч,
  5. 2019 оны MANPING/2 хурлын шийдвэрийг хэрэгжилтийг хянах төлөвлөгөө, хариуцагчийг тус тус батлав.

 

Уриалга

“МАНПИНГ”-ийн нийт гишүүд та бүхнийг дараах асуудалд анхаарлаа хандуулан дэмжиж ажиллахыг уриалж байна. “МАНПИНГ”-ийнөргөтгөсөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу 100 судалгааны ажлыг нээлттэй тавьж байна. Уг судалгааны ажлууд нь Монгол Улсын агаарын навигацийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна нийт гишүүдийн цаашдын хувь хүний хөгжилд тус нэмэр болно гэдэгт найдаж байна. Удирдах зөвлөлийн зүгээс та бүхний оюуны хөдөлмөрийг үнэлж “Шилдэг бүтээл”-ийг мөнгөн шагналаар урамшуулах, шилдэг 3 илтгэлийг олон улсын APANPIRG-ийн хуралд оролцон өөрийн илтгэлийг тавих, судалгааны ажлаа эрдмийн ажил болгоход бүх талаар дэмжихээ мэдэгдэхэд таатай байна.

“МАНПИНГ”-ийн 2020 оны үйл ажиллагааны удирдамж болон та бүхний сонгон судалгаа хийх боломжтой судалгааны ажлуудыг жагсаалтыг хавсралтаар хүргүүлж байна.

http://manping.mcaa.gov.mn/wp-content/uploads/2020/04/MANPING-udirdamj-2020.pdf

http://manping.mcaa.gov.mn/wp-content/uploads/2020/04/Судалгааны-ажлын-сэдвүүд.pdf