МОНГОЛЫН АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСГИЙН НИСЛЭГИЙН УРСГАЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН МЕНЕЖМЕНТ АЖЛЫН БАГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

MANPING ажлын хэсгийн 2019 оны хурлын хуваарийн дагуу “Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн ажлын баг”-ийн анхдугаар хурал 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ИНЕГ-ын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ нь MANPING ажлын хэсгийн дэд ажлын хэсгүүдээс зохион байгуулж буй 5 дахь хурал юм. Хуралд АНБЗГ, НХҮА, ЕЗНХА, НУТА, МТИСХА, “Эйр Чайна”, “МИАТ” ХК, “Аэромонголиа” ХХК, “Хүннү Эйр” ХХК-ний нийт 30 гаруй төлөөлөгчид оролцов.

Тус хурлаар нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн үйл ажиллагааны талаарх танилцуулга, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, НХУ-ын үйлчилгээнд тулгарч буй асуудлууд зэргийг хэлэлцэн, төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, хэлэлцүүлэг хийх зэргээр явагдлаа. Тайланг энд дарж үзнэ үү.